Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны А/300 тушаалаар томилогдсон ажлын хэсэг  2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2017 оны үйл ажиллагааг шалгаж байна. Шалгалтаар үндсэн ажлын гүйцэтгэл, албан хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авсан арга хэмжээ, хууль тогтоомж, дүрэм журам, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын явц, соёл хүмүүжлийн ажил, гамшгаас хамгаалах сургалт, урьдчилан сэргийлэх ажлын бодит үр дүн, ажлын үзүүлэлтийг дүгнэнэ.