Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын хөтөлбөрийн хүрээнд “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдөр”-г тохиолдуулан Баянгол дүүргийн онцгой байдал, Улаан Загалмайн хороотой хамтран төсөл хэрэгжиж байгаа 20-р хороон дээр Аюулт үзэгдлийг хохирол багатай даван туулах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох, эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Гамшигт нэрвэгдэгсдийн тоог 2030 он гэхэд бодитоор бууруулах” уриан доор зохион байгуулан ажиллаа.

Дадлага сургалтыг 2017.10.12-ны өдөр Гал түймэр унтраах аврах 18-р ангийн салаан захирагч а/д Ш.Батням хамтран зохион байгууллаа.