Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Улаанбаатар дахь шатахууны нөөцийн салбарын ажилтан, албан хаагч нарт Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль болон Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн дүрэм, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл хэрхэн ашиглах тухай танхимын болон гал унтраах тархалтын сургуулийг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч хошууч Ч.Артаг, Урьдчилан сэргийлэх асуудал мэргэжилтэн дэслэгч Д.Алтантуяа, тус хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн салааны захирагч дэслэгч Б.Гантөмөр нар хамтран зохион байгууллаа.