Гамшгийн эрсдлийг бууруулах Олон Улсын өдрөөр дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв, Улаан загалмайн хороо, 2 дугаар хороо, ДЗМОУБ-ын Баянхошуу, Толгойт, Сонгинохайрхан орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөгийг зохион байгууллаа.