.Монгол улсын Засгийн газрын 80 дугаар тогтоол, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн б/326 тоот тушаалаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын хэлтэс нь Онцгой байдлын газар  болсонтой холбогдуулан “Нээлтэй хаалганы өдөрлөг”-ийг 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нутгийн удирдлагын ордны урд “Даян хаан”- талбайд байгууллагын үйл ажиллагаа болон  Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гал унтраах тусгай зориулалтын техник, багаж хэрэгслийг дэлгэн ард иргэдэд  сурталчилах ажлыг зохион байгууллаа. Мөн Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргатай болзошгүй  гамшиг ослоос  урьдчилан  сэргийлэх талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.