2017 оны 11-р сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн офицер бие бүрэлдэхүүний сургалтыг зохион байгуулан ажиллалаа.

Уг сургалтаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа, А.Батмөнх, “Гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоо” сэдвээр 1 өдрийн 2 цагийн хичээл орлоо.

Уг сургалтаар Баянгол дүүргийн Цэргийн штабын мэдээллийн аюулгай байдал хариуцсан офицер ахмад Р.Цэцэгбэл, “Батлан хамгаалах багц хуулийн шинэчлэл” сэдвээр 1 өдрийн 2 цагийн хичээл орлоо. Сургалтаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн офицерууд гамшиг ослын цагийн байдлыг зурагт оруулан ажилласан.  Сургалтаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУХБ х/ч Б.Идэрмөнх Гал түймрийн Улсын хяналтын дүрэм, Гамшгаас хамгаалах Улсын хяналтын дүрэм, Гал түймрээс урьдчилан сэргийлэх, сэдвээр 1 өдрийн 2 цагийн хичээл, Гал түймэр унтраах аврах 18-р ангийн ангийн захирагч а/д Д.Мөнхням Гал түймэр унтраах дүрэм, Хорт хий утаанаас хамгаалах дүрэм сэдвээр 1 өдрийн 2 цагийн хичээлийг орлоо. Эрүүл мэндийн төвөөс эмнэлэгийн анхы тусламжын хичээлийг н.Уянга эмч 1 цагийн хичээлийг орлоо. Уг сургалтаар Япон орон судлал, япон соёлын төвийн Ёшитакэ Шинго багш Япон улсад тохиолдох Гамшгийн үед хэрхэн ажиллах талаар  1 өдрийн 2 цагийн хичээл орлоо.