Баянгол дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа А.Батмөнх 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 07 цаг 00 минутанд яаралтай цугларах дохиогоор ажлуулах тушаалыг Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн дуудлага хүлээн авагч ахлах ахлагч Д.Хэрлэнчимэгт өгснөөр бие бүрэлдэхүүнийг яаралтай цуглар дохиогоор ажлуулж хээрийн дадлага, сургалтын үйл ажиллагаа эхэллээ.

Бие бүрэлдэхүүний ирцийг бүртгэж Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Бор толгой руу 8,5 км замыг 24-81 УНБ, 24-96 УНБ 72-08 УНБ 3 автошин 38 албан хаагчийн бие бүрэлдэхүүн аранзтай явганаар марш үйлдэн сургалтыг эхлүүлсэн.

Хээрийн сургалтын талбайд аранзанд үзлэг шалгалт явуулж дууссаны дараа цагийн байдал дээр ажиллах сургалтыг эхлүүлсэн.

Хээрийн дадлага сургалтаар 3 цагийн байдал дээр ажиллах үүрэг чиглэл өгсөн.

1-р цагийн байдал байршил тогтоогч GPS дээр өгөгдсөн солбилцолын дагуу явах, луужин ашиглан зүг чиг олох, холбоо зохион байгуулалтын арга хэлбэр

2-р Утаажилтын бүсээс ард иргэдийг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх

3-р Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо 5 - 7 тоотод оршин суудаг иргэн автошинтай төв аймгийн Батсүмбэр сумруу зорчих үед хүчтэй цасан шуурганд боогдож автомашин цасанд суусан гэсэн дээрх цагийн байдалд ажиллалаа.

Хээрийн дадлага сургалтанд алба хаагчдийн хувийн бэлтгэл бэлэн байдал аранзанд үзлэг шалгалтыг зохион байгуулж аранзны хоол хүнсээр салаа болгон хоол хийж сургалтуудыг зохион явууллаа.