Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс "Говь" ХК-д гамшиг, аюулт үзэгдлийн үед ажиллах штабын дадлага, үзүүлэх сургуулийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Б.Мөнхсайхан, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Даваасүрэн нар дадлага сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Сургалтыг танхимын болон дадлагын гэсэн 2 үе шаттай зохион байгуулан  “Говь” ХК-ийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу мэргэжлийн анги, бүлгэмүүд болзошгүй гамшиг, аюулт үзэгдэлийн үед эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, гал түймэр унтраах, аврах ажиллагаа, цахилгаан, аваар техникийн үед ажиллах, холбоо зарлан мэдээлэл дамжуулах, гамшгаас хамгаалах нөөц, хангалтаар гүйцэтгэх үүргүүдээр, онцгой байдлын байгууллага, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, дэмжлэг үзүүлэх талаар дадлага олгох сургалт зохион байгуулав. Дадлага сургуульд Нийслэлийн аврах анги, Гал түймэр унтраах, аврах 10, 14, 30 ангийн нийт 40 албан хаагч 10 автомашинтай, "Говь" ХХК-аас 220 ажилтан 3 автомашинтайгаар дадлага сургуулийг зохион байгуулан ажиллалаа.