ОБЕГ-ын даргын 2017 оны А/220 дугаар тушаалаар 11 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд "Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх GRANT9187- МОН " төсөлтэй хамтарсан "Гамшгийн эрсдэлийн удирдлага" сэдэвт сургалт Онцгой байдлын газрын сургалтын танхимд амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Сургалтанд Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэнгүүд, төсөл хэрэгжиж Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн 12 сумын төслийн зохицуулагч, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар сумдын багийн Засаг дарга нар болон малчин иргэд хамрагдлаа.