Шингэрүүлсэн хийн түлш хэрэглэгч аж ахуйн нэгж байгууллагад сургалт зохион байгууллаа.

Шингэрүүлсэн хийн түлш хэрэглэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хийн хэрэглээний чадавхийг нэмэгдүүлэх, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, "Өөдлөх дөл" ХХК-тай хамтран Галын аюулгүй байдлын тухай хууль, ААНБ-ын галын аюулгүй байдал, Гамшгийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, Шингэрүүлсэн хийн түлш хэрэглэгч аж ахуйн нэгжийн хяналтын хуудас, холбогдох хууль дүрэм, стандарт, Хийн аюулгүй ажиллагааны дүрэм, хийн түлшний хэрэглээ, ерөнхий ойлголт зэрэг сэдвүүдээр 3 цагийн дадлага болон танхимын сургалтыг зохион байгууллаа.