Удирдамжийн хүрээнд дүүргийн 14 дүгээр хорооны малтай иргэд, хорооны ажилтан албан хаагч нарт "Гамшгаас хамгаалах тухай" хууль, малын гоц халдварт шүлхий, боом өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч танхимын сургалтыг зохион байгууллаа. Уг арга хэмжээг Онцгой байдлын хэлтсээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ж.Энхтөр, дүүргийн Хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Саруултуяа, "Ганган буга" ХХК мал эмнэлгийн ерөнхий эмч Ч.Оюун, мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн улсын хяналтын ахлах байцаагч Болдбаатар нарын хамт зохион байгууллаа.