Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 3 дугаар сарын 22-ны өдрийн 11:00 цагт 29 дүгээр хороо Драгон худалдааны төвийн гадна талбайд "Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөрлөг"-ийг тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, ОБЕГ-ын харъяа Аврах тусгай анги, дүүргийн Улаан загалмайн хороо, ДЗМОУБ-ын Баянхошуу, Толгойт, Сонгинохайрхан орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран газар хөдлөлтийн гамшгийн хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах талаар арга зүйн зөвлөгөө өгч, хөдөлгөөнт ухуулга сурталчилгаа явууллаа. Тус арга хэмжээний үеэр 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр шинэчилэн батлагдсан Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, "Анхаар" аппликэшнийг иргэдэд сурталчилж ажилласан.