Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 3 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд дүүргийн төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагад танхимийн сургалтыг ОБЕГ-ын харъяа Аврах тусгай анги, дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран зохион байгууллаа. Тус сургалтын үеэр 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр шинэчилэн батлагдсан Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, "Анхаар" аппликэшнийг иргэдэд сурталчиллаа.