Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг угтсан ажлын хүрээнд “Гамшигт нэрвэгдсдийн тоог 2030 он гэхэд бодитоор бууруулах” уриан дор 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хорооны менежментийн баг, иргэдийн төлөөлөл болох 40 иргэнд гамшгаас урьдчилан сэргийлэх танхимын сургалт, галын аюулгүй байдлын сурталчилгаа, Гал унтраах дадлага сургуулийг ОБХ-ийн ГТУА-64 дүгээр ангийн Д.Ганболд ахлагчтай 4 дүгээр салаатай хамтран зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагааны талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард иргэдэд сурталчилж, сургалтанд хамрагдсан хүмүүст галын аюулаас урьдчилан сэргийлэх гарын авлага брошурыг тарааж сурталчиллаа.