Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс тус дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Өсвөрийн аврагч” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, ДЗОУБ-ын Багануур ОНХХ, Улаанзагалмайн хороотой хамтран зохион байгуулсан тус тэмжээнд Боловсрол цогцолбор, Гүн галуутай цогцолбор, 125 дугаар сургуулийн нийт 21 сурагч 3 багш, нийгмийн ажилтан оролцсон юм.

Баг тамирчид гараанаас тусгайлан бэлтгэсэн өртөөгөөр дамжин даалгавар гүйцэтгэж өрсөлдөв. Ингээд нийлбэр дүнгээр тэмцээний тэргүүн байрыг 125 дугаар сургуулийн У.Төрболд ахлагчтай Нүүргэнтэйн аврагч баг, дэд байрыг Гүн галуутай цогцолбор сургуулийн Д.Төвсанаа ахлагчтай “Танан” баг тус тус эзэллээ