Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг "Гамшгийн эрсдэлийн тоог 2030 он гэхэд бодитоор бууруулах" уриан дор ЗДТГ, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Дэлхийн Зөн Монгол ОУ-ын байгууллагын Багануур ОНХХ, Улаан загалмайн хороотой хамтран Нацагдоржийн талбайд зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагааны үеэр "Гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхдийн оролцоо" сэдэвт гар зургийн уралдаанд байр эзэлсэн сурагчидаа шагнаж урамшууллаа. Өдөрлөгөөр гал түймэр унтраах аврах 64 дүгээр анги аврах ажиллагаа, гал унтраах үзүүлэх сургуулийг хийж 200 иргэдэд сурталчилан таниуллаа.