Гамшгийн эрсдлийг бууруулах Олон улсын өдрийн хүрээнд зохион байгуулагдах ажлын төлөвлөгөөний дагуу Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх станцын дамжуулах салбарын 30 албан хаагчдад Гамшгаас хамгаалах, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гал аюулгүй байдал, гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмжийн ашиглалт сэдвээр 2 цагийн танхимын сургалтыг зохион байгууллаа.