Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний тухай Улсын Онцгой комиссын болон Онцгой байдлын Ерөнхий газрын 2017 оны 01, Нийслэлийн Онцгой комиссын 2017 оны 03 тоот албан даалгавар, нийслэлийн Засаг даргын А/221 дүгээр захирамж, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын А/29 тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Байгаль орчны газар хамтран “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн дадлага, сургуулийг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Зуун модны зусланд зохион байгууллаа.