Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр баталсан А/49 дүгээр тушаалын хэржилтийн хүрээнд сургалт зохион байгуулсан.Зорилго.Сургуулийн өмнөх насны хүүхдэд аюул, ослын талаар ойлгуулах, аюулгүй амьдрах зөв дадал хэвшүүлэх, амьдралдаа хэрэглээ болгох чадвар эзэмшүүлэх; ерөнхий боловсролын сурагчдад хүүхдийн амьдралын орчин болох гэр бүл, сургуулийн хүрээнд тохиолдож болох ахуйн аюул, осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах, өөртөө болон бусдад аюул, осол тохиолдсон үед тусламж хүсэх, үзүүлэх, иргэдэд болзошгүй гамшгаас өөрийгөө болон бусдыг хамгаалах, бусаддаа тусламж, дэмжлэг үзүүлэх, аюулгүй амьдрах орчинг бий болгох дадлыг хэвшүүлэх, өрхийн түвшинд гамшгийн бэлэн байдлыг хангах чадвар, хандлагыг олгох, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэгийг олгоход оршино.