Нийслэлийн Цагдаагийн газрын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 14/2970 тоот хамтран ажиллах хүсэлтийн дагуу тус газрын харъяа тусгай бүлгийн алба хаагч нарт  танхимын сургалт зохион байгууллаа. Сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын сургалтын нэгдсэн төвийн Нарстайн хээрийн хээрийн сургалтын хэсэгт 2 ээлжийн тусгай бүлгийн алба хаагч нарт “Байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсон үед тусгай бүлгийн алба хаагчдын ажиллагаа” сэдвийн хүрээнд болзошгүй газар хөдлөлт, үер, усны аюул, гал түймэр, хүн мал амьтаны гоц халдварт өвчин дэгдсэн үеийн хорио цээрийн дэглэм сахиулах тухай сэдэвүүдээр албан хаагчдад танхимын сургалт, мэдээлэл хийлээ.