Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжлийн Төвийн  2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 106/17 тоот хамтран ажиллах хүсэлтийн дагуу болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх танхимын сургалт зохион байгууллаа. Сургалтыг 2017 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр “EDELWEISS” зочид буудлын 1 давхарын сургалтын танхимд “Жуулчны баазын галын аюулгүй ажиллагаа ба гал түймрээс урьдчилан сэргийлэх” сэдвээр аялал жуулчлалын улирал эхлэхээс урьдан Жуулчны баазын менежерүүдэд танхимын сургалт, мэдээлэл хийсэн.