Онцгой байдлын ерөнхий газрын даргын Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай А/309, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2017 оны А/02 дугаар тушаал, 2017 оны сургуулийн жилийн хөтөлбөр, цаг сэдвийн төлөвлөгөөний дагуу 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нийслэлийн хүрээний офицер бүрэлдэхүүнд танхимын сургалт зохион байгууллаа.Сургалтыг Авилгатай тэмцэх газрын комиссар Д.Балдандорж “Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн танилцуулга”, комиссар Ц.Баасандэлгэр “Мэдүүлэг гаргагчдад зориулсан зөвлөмж” сэдэвүүдээр албан хаагчдад сургалт, мэдээлэл хийлээ.