Архангай аймгийн Онцгой байдлын газраас амралт аялал зугаалгын улиралтай холбогдуулан иргэдэд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг дадлага олгох, жуулчны бааз, эко гэрийн гал түймэр, гамшгаас хамгаалагдсан байдалд үзлэг шалгалт хийх, усны осол гаргуулахгүй байх, эрсдэлийг бууруулах зорилгоор Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 08 дугаар сарын 25-ныг хүртэл хугацаанд  зохион байгуулж байна.

Онцгой байдлын газрын даргын “Усны ослоос урьдчилан сэргийлэх тухай” 2017 оны а/43 дугаар тушаал, Усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамжийн хүрээнд 2017 оны 06 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд Архангай аймгийн Тариат сумын Тэрхийн цагаан нуур орчмын жуулчны баазуудад урьдчилан сэргийлэх ажил зохион байгууллаа.

Тус ажлын хүрээнд жуулчины бааз, эко гэр ажиллуулагч 25 хүнд Усан зам тээврийн аюулгүй байдал, Гал түймрийн аюулгүй байдал, Анхны тусламжийн зарчим, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх, Архангай аймгийн  усны ослын нөхцөл байдал, эрсдэлийг бууруулах арга хэмжээ сэдвээр 4 цагийн танхимын, 2 цагийн дадлага сургалт зохион байгууллаа. Мөн үйлчилгээ эрхлэгч  ахуй нэгж байгууллага, Хангай нурууны тусгай хамгаалалттай газрын захиргаатай хамтран Тэрхийн цагаан нуурын орчмын жуулчид усанд ордог газрын нуурын  эрэг орчмын усны гүнийг хэмжиж аюулын зурвасыг тогтоож тэмдэглэгээ хийлээ.

Тус ажлын хүрээнд Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Тэрхийн цагаан нууранд үйл ажиллагаа явуулж буй 15 жуулчны бааз эко гэрүүдэд гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж 74 зөрлийг илрүүлж, 25 зөрчлийг газар дээр нь арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар албан мэдэгдэл 8-ийг бичиж хүргүүлэн хугацаатай үүрэг даалгавар өгсөн.

Мөн Тариат сумын хүрмэн чулуун орд олборлож буй нөхцөл байдалтай танилцан тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн тэсэлгээний байгууллага ажиллуулж аюулгүй байдлыг бүрэн хангасны дараа олборлолтын үйл ажиллагааг явуулах талаар зөвлөгөө өглөө.