Архангай аймгийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжаар 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургалтыг Эрдэнэбулган сумын Арслан цохиот ууланд зохион байгууллаа.

Сургалтаар аврах багаж хэрэгсэл ашиглан өндрөөс аврах ажиллагааг шуурхай удирдан зохион байгуулах, өөрийгөө болон нэрвэгсдийг аврах олс, жумар, өргөгч буулгагч, дамнуурга ашиглан аврах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, багаар ажиллах чадвар бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр хатуужлыг хөгжүүлэх, шинэ залуу аврагчдыг сургаж дадлагажуулах зорилгоор 4 цагийн дадлагын сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 17 албан хаагч хамрагдлаа.