БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Ой шугуйн болон тал нутгийн галаас сэргийлэх албан гэртэй хамтран ажиллах гэрээний хүрээнд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газарт гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх зорилгоор Герман улсад үйлдвэрлэсэн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай, хөнгөн авсаархан түймэр унтраах үйл ажиллагаанд тохирсон үлээгч аппаратыг бэлэглэлээ. Энэ үлээгч аппарат нь товчлуур дарж асдаг бөгөөд үлээгчийн тохиргоо нь автоматаар болон механикаар тохируулдаг онцлогтой. Нэг бүрийн үнэ 1,800,000 төгрөгийн үнэтэй бөгөөд нийт 36000000 сая төгрөгийн өртөгтэй юм байна.
Одоогоор Онцгой байдлын газрын аврагч-гал сөнөөгч нар үлээгч аппаратаар хээрийн түймэр унтраах дадлага хийн бэлэн байдлаа ханган ажиллаж байна.