Аймгийн Засаг даргын ангиллын сургалт зохион байгуулах тухай 2017 оны А/41 дүгээр захирамж, Онцгой байдлын газрын дарга, ДЗМОУБ-ын Завханхангай ОНХХ-тэй хамтран баталсан удирдамжийн дагуу 2017 оны 04 дугаар сарын 10-18-ны өдрүүдэд Эрдэнэхайрхан, Завханмандал, Дөрвөлжин, Ургамал, Сантмаргаз, Цэцэн-уул, Сонгино, Нөмрөг сумдын онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, ард иргэдэд ГХУХБ Б.Амарсанаагаар ахлуулсан 4 албан хаагчид Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль /шинэчлэн найруулга/, Гамшгийн эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд  Өрхийн бэлэн байдал,  “Аюулгүй өрх” зөвлөмж, аюулгүй байдлын хөтөч “ANHAAR APP” сэдвийн дагуу 8 сумын 750 ажилтан албан хаагч, ард иргэд 4 цагийн танхимын сургалтыг зохион байгууллаа.