Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2017 оны 04 дүгээр сарын 10-18-ны өдрүүдэд аймгийн баруун болон баруун хойд чиглэлийн 8 суманд улсын онц чухал, болон галын аюултай 70 обьектод гамшиг, осол, гал түймрийн аюулаас урьдчилан чиглэлээр хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж сумын төвд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагуудын барилгын насжилт, гал унтраах багаж зэвсэглэмжийн судалгааг гарган ажиллаа.