Өвөрхангай аймгийн улаан загалмайн хорооны ажилтан, албан хаагчдад 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр гамшгаас хамгаалах, гамшгаас өөрийгөө болон бусдыг хамгаалах, байгууллагын гамшгийн эрсдэлийг бууруулах, байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлэх, зохион байгуулах мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлэх зорилготой 4 цагийн сургалт зохион байгуулласан. Уг сургалтаар гамшгаас хамгаалах Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмын талаарх ойлголт галын аюулгүй байдлын тухай хууль, гамшгаас хамгаалах тухай хуулийн шинчилсэн найруулга, гамшгийн үед өөрийгөө болон бусдад тусламж үзүүлэх дадлага  сургууль зохион байгууллаа.