Эрэн хайх, аврах бүлгийн үйлчлэх хүрээний нутаг дэвсгэрт байрлах ААНН байгууллагын объект болон зам гарцыг судлах, эрэн хайх, аврах бүлгийн багаар ажиллах чадвар, бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг хангах, “ Гамшгаас хамгаалах тухай” хууль болон бусад хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд байгууллага, албан тушаалтан, иргэдийг сургаж дадлагажуулах сургалтыг 2017.02.20-ны өдөр Арвайхээр сумын Прокурорын газрын 21 ажилтан албан хаагчид хамрагдсан.

Уг сургалтыг тахимын сургалт 4 цаг дадлага сургуулилалт 2 цаг нийт 6 цагийн сургалт дадлага зохион байгуулсан.

Цагийн байдал: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 4.5 баллын газарт хөдлөлтийн улмаас 5 дугаар багт байрлах Прокурорын газарт гал түймэр гарч барилга утаагаар дүүрч, барилгын цонх болон хананд ан цав үүсэн зарим эд хогшил нурж эвдэрч нөхцөл байдал хүндэрсэн. Ийм учраас нүүлгэн шилжүүлэх болон барилга доторх иргэдийг эрэн хайх, аврах үйл ажиллагаа явуулж иргэдийг түргэн шуурхай аюулгүй газарт гарган бэртэж гэмдсэн хүнд анхан шатны тусламж үзүүлэх, гал унтраах, эрэн хайх аврах ажиллагаатай хамт явуулах шаардлагатай болсон. Гэсэн цагийн байдал дээр ажилуулан дадлага сургуулийг зохион байгууллаа.

Тухайн объектын даргын баталсан томилгооны дагуу сайн дурын бүлгэм, холбогдох албан тушаалтандаа  мэдэгдэж цуглуулах, өөрсдийн хариуцсан багаж хэргэслийг бэлэн байлгах,  хүчдэлийг ерөнхий шийдээр салгах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэсэн

Дадлага сургууль:  Объектын гамшгаас хамгаалах орон тооны бус сайн дурын бүлгэмийн гишүүдээр тусгай саванд асаасан галыг гал унтраагуураар унтраах, бэртэж гэмтсэн, цус алдсан, толгойдоо гэмтэл авсан  хүнд анхны тусламж үзүүлэх, дадлага сургууль зохион байгуулсан.