Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, ДЗОУБ-ын ОНХХ-ын дэмжлэгтэйгээр Баянгол, Тарагт, Уянга, Бат-Өлзий, Хужирт сумдын сайн дурын идэвхитэнүүдийг Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 16,17-ны өдрүүдэд орон нутгийн сургагч багшаар бэлтгэх сургалт зохион байгуулсан. 
Сургалтын зорилго нь Дэлхийн зөн олон улсын байгууллагын ОНХХ-ын гэрээр айлчилагч сайн дурын идэвхитэнүүдээр дамжуулан ард иргэдэд Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үед өөрийгөө болон айл саахалт, найз нөхөддөө зөвөлгөө өгөх зорилгоор сургагч багшаар бэлтгэн өөрийн харицсан зорилтот бүлгийн хүмүүст найзын хүрээнд хүрч үйлчилэх зорилготой 30 хүнийг сургагч багшаар бэлтгэсэн. Уг сургалтаар өрхийн эрсдэлийн үнэлгээ гаргах, химийн хорт бодис, галын аюулгүй байдал, өрхийн бэлэн байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, уламжлалт арга ухаан, эмнэлгийн анхны тусламж зэрэг сэдвүүдээр 2 өдрийн сургалт, дадлага зохион байгуулсан.