Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргын баталсан удирдамжийн дагуу бие бялдрын ерөнхий хөгжлийн /ББЕХ-гэх / 12 чанарыг хөгжүүлэх бэлтгэлжилт сургалтыг ОБЕГ-ын харъяа Аврагч БТТС Хорооны Олон улсын дасгалжуулагч онцгой байдлын ахмад Ч.Энхтүвшин Завхан аймгийн ОБГ-ийн бие бүрэлдэхүүнд 2017 оны 04 дүгээр сарын 18-19-ны өдрүүдэд ГТУА 43-р ангийн сургалтын танхим, ЕБС-ын спорт зааланд амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтаар бие бялдрын ерөнхий хөгжлийг хөгжүүлэх чиглэлээр танхимаар 2 цаг, дадлагаар 13 цаг нийт 15 цагийн сургалтанд Онцгой байдлын газрын офицерууд болон ГТУА-39,43,57-р ангийн бие бүрэлдэхүүн хамрагдсан. Сургалтын төгсөлд бие бялдрын хөгжлийн сорил шалгалтыг авч, амжилттай дүн үзүүлж, дасгал хөдөлгөөнийг бусдыгаа манлайлан суралцаж, газар, анги бүрээс нийт 10 сургагч багш нарыг албан хаагчид бие бялдрын ерөнхий хөгжлийн анхан шатны хичээл заах “Сургагч багш”-ийн эрхийн батламжийг гардууллаа.

Батламж авсан албан хаагчид бие бялдрын ерөнхий хөгжлийн 12 чанарыг хөгжүүлэх сургалт бэлтгэл дасгалыг цаашид бие бүрэлдэхүүний дунд тасралтгүй зохион байгуулах үүрэг даалгавар авсан. ОБГ-ын дарга бие бүрэлдэхүүнд цаг үеэ олсон үнэтэй бэлтгэлжилт сургалтыг зааж өгсөн онцгой байдлын ахмад Ч.Энхтүвшинд баярлаж талархсанаа илэрхийллээ.