Онцгой байдлын ерөнхий газрын даргын 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/492 дугаар албан бичгийн хүрээнд ерөнхий боловсролын 12 жилийн 1,2,3 дугаар сургуулийн 8-12 дугаар ангийн нийт 1200 гаруй сурагчдад Монгол Улсын Засгийн газрын 339 дүгээр тогтоолыг танилцуулж, "Газар хөдлөлтийн үеийн бэлэн байдал","Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийэлх нь", "Анхны тусламж үзүүлэх" зэрэг сэдвүүдээр танхимын сургалт зохион байгууллаа.

Уг сургалтын үеэр сурагчдад гамшгийн аюул, түүнээс урьдчилан сэргийлэх "ANHAAR" аппликейшнийг үүрэн утсанд татаж суулгах нэгдсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүллээ.