Завхан аймгийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагт Өлзийт багийн нутагт байрлах АЗЗА ХХК-н 40х25 харьцаатай 1000 м 2 давхар 27 өрөө тасалгаа бүхий байранд хорт хий утаатай орчинд эрэн хайх аврах ажиллагааны
дадлага сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг бие бүрэлдэхүүний гамшгийн голомтонд хорт хий утаанаас хамгаалах баг, багаж зэвсэглэмжийг богино хугацаанд чадварлаг ашиглах, аврах ажиллагаа явуулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, багаар ажиллах чадвар бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр хатуужлыг хөгжүүлэх, анги, салбарын албан хаагчдад болзошгүй аюулт, үзэгдэл ослын үед сэлгэн ажиллах чадвар дадал эзэмшүүлэх, шинэ залуу аврагчдыг сургаж дадлагажуулах зорилгоор  сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Дадлага сургалтанд ГТУ-х аврах 43-р анги, ЭХАБ-ын нийт 32 албан хаагч холбогдох тенхик хэрэгсэлтэйгээр бүрэн хамрагдлаа.

.