Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн Засгийн газрын 339 /Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх/, 340 / Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэлдэхүүнийг томилох тухай / дүгээр тогтоолоор заагдсан цагт Онцгой байдлын албанаас дундын хянагчаар ажиллах 84 албан хаагч томилогдон ажиллаж , бусад байгууллага орон тооны бус штабын бүрэлдэхүүний хамт дадлага сургуулийг зохион байгуулан явууллаа.
 
Нэгдсэн дүнгээр 115 байгууллага, аж ахуйн нэгжийн 17468 албан хаагч ажилтан, оюутан сурагч, иргэд хамрагдсан байна. Дадлага сургуулийн илтгэх хуудсыг албан бичгээр байгууллага бүрээр гаргуулан авч Онцгой байдлын хэлтэст материалжуулан, дүнг нэгтгэн ажиллалаа.