Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн "Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр"-тэй болох тухай 67 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянгол дүүргийн Засаг даргын 03 дугаар сарын 21-ний өдрийн "Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөрлөг, сургалт зохион байгуулах тухай" А/118 дугаар захирамжийг гаргаж дүүргийн 23 хороо, харъяа хэлтэс, албадад хүргүүлж хэрэгжүүлэх ажлыг зохион байгууллаа.

2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 16-р хороо баруун 4 зам "Макс молл" худалдааны төвийн гадна талбайд "Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөрлөг"-ийг зохион байгуулж 11:00 цагаас Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа А.Батмөнх өдөрлөгийг нээж үг хэлсэн. Тус өдөрлөгт дүүргийн 23 хорооноос 200 гаруй хүн, Улаан загалмайн хорооны 5 ажилтан, 47, 13, 113, 73 дугаар сургуулиудын өсвөрийн улаан загалмайч хүүхэд 80, багш 4, Онцгой байдлын хэлтсийн 30 албан хаагч, 3 автомашин, Баянгол Шинэ өргөө ОНӨААТҮГ-10 хүн, Эрүүл мэндийн төвөөс 2 хүн оролцож 8000 гаруй иргэдэд газар хөдлөлтийн аюул, эмнэлгийн анхан шатны тусламж, ухаалаг утаснаас урьдчилан сэргийлье анхаар апликейшн суулгах талаар заавар зөвлөгөө өгч, МҮЭСТО, "Өргөө" кино театрын лед дэлгэцээр газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх сурталчилгаа явуулж, газар хөдлөлт болон бусад гамшгийн төрлийн зурагт хуудас санамж 3500 ширхэгийг тарааж, өдөрлөгийг MNC телевизээр сурталчилан ажиллалаа.