2015 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Дэлхийн-зөн Монгол олон улсын байгууллагын тус аймаг дахь салбартай хамтарч Улаанхус суманд Гамшгаас хамгаалах Иж бүрэн сургууль явуулахын зэрэгцээ “Өрхийн бэлэн байдал” сэдэвт 24 цагийн сургалт зохион байгуулж явууллаа. Сургалтанд сумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 115 хүн хамрагдсан ба 8 удирдах албан тушаалтнуудыг сургагч багшаар бэлтгэлээ.