МУ-ын ЗГ-ын 2017 оны 67 дугаар тогтоол "ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨР"-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2017,03,21-22-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 3,13,16 дугаар хороодын байр, "Номин юнайтед" их дэлгүүр, "Гэгээнтэн" цогцолбор, "Мишээл экспо" худалдааны төв, "Хүннү молл" төвүүдэд Гамшгаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг 520 иргэнд зохион байгуулж, дүүргийн Засаг даргын тамгын газрын 42 ажилтан албан хаагчид, ерөнхий боловсролын 15,18,75,10,114, орчлон сургуулийн 95 сурагч, "Интермэд" эмнэлгийн 110 ажилтан нийт 767 хүнийг хамруулан танхимын сургалтыг зохион байгуулахад онцгой байдлын хэлтсээс 38, дүүргийн улаан загалмайн хорооноос 5 ажилтан нийт 43 ажилтан, албан хаагч ажиллалаа. Аж ахуйн нэгж байгууллагын ажилтан,сурагч, ард иргэдэд Анхаар апплейкшны талаар мэдээлэл өгч 720 ширхэг тараах материал, боршурыг тараан ажилласан.
 
Мөн дүүргийн үзвэр үйлчилгээний газруудад "Аврагч мазаалай" болон газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэх шторк, бичлэгийг олон нийтэд сурталчиллаа.