2017.03.15-ны өдөр "Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх таниулах өдөр" -ийг угтаж Баянгол дүүргийн 16 дугаар хороо "Рамада" зочид буудал дээр "Газар хөдлөлтийн гамшгийн үед зарлан мэдээллийн дохиогоор ажиллаж аюулгүй цэгт цугларах болон өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах" сэдвээр иж бүрэн дадлага сургууль зохион байгуулж, сургуульд дүүргийн Засаг даргын орлогч Т.Нямцэцэг, Замын цагдаагийн хэлтсийн тасгийн дарга, хурандаа А.Батболдоор ахлуулсан 5 албан хаагч 2 автомашин, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хошууч Б.Анхбаяраар ахлуулсан 8 албан хаагч 2 автомашин, эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч Сарангуагаар ахлуулсан 4 хүн 1 автомашин, Улаанзагалмайн хорооноос 4 хүн 1 автомашин, Онцгой байдлын албанаас 65 албан хаагч, тусгай 8 зориулалтын автомашин, Максцентр төвийн 25 хүн нийт 112 албан хаагч 14 автомашин оролцож "Рамада" зочид буудлын ажилтан болон Максцентр төвийн  түрээслэгч нийт 200 гаруй хүн тус төвийн орчим зорчиж байсан 1000 гаруй иргэд үзэж сонирхон сургуулийн явцыг UBS. NTV.MNC телевизүүдээр сурталчилж ажиллалаа.