2017.03.10-ны өдөр Гал унтраах, аврах 18-р ангийн албан хаагчдад албаны сургалт зохион явууллаа. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн Улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Ш.Бат-Эрдэнэ, "Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль", Гал түймрийн Улсын хяналтын байцаагч, хошууч Б.Идэрмөнх "Химийн хорт болон аюултай бодисын тухай" хууль, Гал түймэр унтраах, аврах 18-р ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Х.Ахытгаж Галын гар шатнуудын төрөлөөр тус тус хичээлүүдийг заалаа. 

Мөн нийслэлийн Онцгой байдлын газрын "Соён гэгээрүүлэх олон талт ажлыг зохион байгуулж, сахилга, дэг журам, ажлын хариуцлагыг сайжруулах" зорилтын хүрээнд Баянгол дүүргийн 20-р хорооны ХААН банкны тооцооны төвийн захирал н.Ганбаатар ирж үйлчилгээний тухай мэдээлэл албан хаагч нарт өглөө.