Аймгийн Засаг даргын 2017 онд баталсан “Говьсүмбэр аймагт 2017 онд зохион байгуулах гамшгаас хамгаалах  ангиллын сургалтын нэгдсэн төлөвлөгөө, Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан 201 оны 02 дугаар сарын 24-ны өдөр аймгийн Цагдаагийн хэлтсийн Гамшгаас хамгаалах хэв журам сахиулах албаны бие бүрэлдэхүүнтэй 8 цагийн сургалт, дадлага зохион байгууллаа.

Батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу Гамшгаас хамгаалах тухай болон галын аюулгүй байдлын тухай хууль, Засгийн газрын 2015 оны 286, 303, 416 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар сайдын 2013 оны 07 дугаар тушаал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны А/130 дугаар тушаал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын болон Цагдаагийн ерөнхий газрын даргын хамтарсан 2017 оны А/16, А/10 дугаар тушаал шийдвэрийг танилцуулан, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан машин техник, багаж зэвсэглэмжийг шалган,  Гамшгаас хамгаалах албаны томилгоот бие бүрэлдэхүүн 2 цагийн байдал дээр штабын дадлага хийлгэн мэргэжил, арга зүйн заавар, зөвлөмж өгч, зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгууллаа. Дадлага сургууль болон танхимын 4 цагийн сургалтанд цагдаагийн 64 албан хаагч хамрагдлаа.