Удирдамжийн дагуу “Болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” ажлыг дүүргийн 3,4,5,6,10,15,16 дугаар хорооны “Хүннү молл”, ”Сансар”, “Боса”, “Дээд бодь хийд”, “Номин хайпермаркет”, “Номин юнайтед их дэлгүүр”, “Мишээл худалдааны төв”, “Буянт-Ухаа спорт цогцолбор”, “Жетро” төв зэрэг худалдааны төвүүд, Яармагийн автобусны эцсийн зогсоол, Нисэх автобусны эцсийн зогсоол, ажилчны алдар талбай, 120-н автобусны буудлууд, гэр хорооллын усны худаг зэрэг газруудад ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагад урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллахад Онцгой байдлын хэлтсээс 12 албан хаагч, Хууль сахиулах их сургуулийн 641 дүгээр дамжааны 4, 611,612 дугаар дамжааны 24 сонсогч нийт 40 албан хаагч 2255 иргэнд 2200 ширхэг сэрэмжлүүлэх материалыг тараан ажилласан.