Нийсэлийн Онцгой байдлын газрын дэд, Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн баталсан удирдамж, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн баталсан удирдамжийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч гал түймрийн улсын хяналтын байцаагч ахмад Б.Идэрмөнх, Сургалт сурталчилгаа асуудал хариуцсан мэргэжилтэн ахмад Н.Оюунболд, Гал түймэр унтраах аврах 18 дугаар ангийн захирагч ахлах дэслэгч Д.Мөнхням, Гал түймэр унтраах аврах 18 дугаар ангийн 18 албан хаагч,  Хууль сахиулах их сургуулийн, Онцгой байдлын сургуулийн 20 сонсогч нар мөн гал унтраах албаны 3,5 тн авто машинтайгаар Баянгол дүүргийн томоохон худалдааны төвүүд болох “Хар хорин”, “Барс-1,2”. “Баянгол зах” хүн ихээр цуглардаг 3,4-р хороололоор үйлчлүүлж буй 3500 гаруй ард иргэдэд гамшиг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа тараах материал тарааж ажиллалаа.