Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа А.Батмөнх, дүүргийн 9-р хорооны Засаг дарга Ц.Энхтүвшин нарын баталсан удирдамжийн дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч хошууч Ц.Гантулга, Гал түймрийн улсын хяналтын байцаагч хошууч Б.Идэрмөнх, Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн захирагч ахлах дэслэгч Д.Мөнхням, Сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн ахмад Н.Оюунболд, Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 1,3,4 дугаар салааны нийт 28 албан хаагчид, 9-р хорооны Засаг даргын ажлын хэсгийн 8 нийт 36 ажилтан албан хаагчид 2017 оны 02 дугаар сарын 20-ний өдөр Баянгол дүүргийн 9-р хорооны айл өрхөд  гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион  явууллаа.