Онцгой байдлын газар, Эрсдэлгүй ирээдүйн төлөө” ТББ , Дэлхийн зөн Монгол ОУБ-ын “Завхан “ ОНХХ-тэй хамтран 02 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Улиастай сумын хурлын танхимд Улиастай сумын ЗДТГ-ын ажилчид, багийн Засаг дарга нар, цэцэрлэгийн арга зүйч нар, сургуулийн нийгмийн ажилчид нарын 30 хүнийг хамруулан “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах нь” удирдах бүрэлдэхүүний сургалтыг зохион явууллаа.  Сургалтыг:

  • Аюулт үзэгдлийн талаарх ерөнхий ойлголт
  • Монгол орны гамшгийн эрсдэл
  • Гамшгийн эрсдэлийг бууруулах нь яагаад чухал вэ?
  • Гамшиг ба хөгжил
  • Орон нутгийн оролцоотой үнэлгээний аргууд
  • Эрсдэлийг бууруулах арга зам
  • Газар хөдлөлтийн талаарх ерөнхий ойлголт
  • Гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах журам
  • “АНХААР” application суулгах заавар зэрэг сэдвүүдийн хүрээнд оролцогчдыг 4 бүлэг

болгон өөрийн багийн эрсдэл аюулын зураглалыг гарган үнэлгээ хийж бүлгээр ажилласан нь үр дүнтэй сургалт болсон.