2015 оны 5 дугаар сарын 11-ны өдөр Дэлхийн-зөн Монгол” олон улсын байгууллагын тус аймаг дахь салбартай хамтарч Булган суманд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг явуулахын зэрэгцээ “Өрхийн бэлэн байдал” сэдэвт 8 цагийн сургалт зохион байгуулж явууллаа. Сургалтанд сумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 115 хүн хамрагдсан ба 5 багийн Засаг даргыг сургагч багшаар бэлтгэлээ.