Дүүргийн Онцгой комиссын гишүүн болон гамшгаас хамгаалах албаны удирдах бүрэлдэхүүнд “Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах үеийн гамшгаас хамгаалах албадын удирдлагын гүйцэтгэх үүрэг харилцан ажиллагаа” сэдэвт сургалтыг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд зохион байгуулж, тус сургалтанд Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, харъяа хэлтэс албад, 23 хорооны Засаг дарга нийт 50 албан хаагч оролцлоо.