Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан календарчилсан төлөвлөгөөний дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран иргэдийн эрхзүйн мэдлэгийг дээшлүүлж, бэлэн байдлыг хангах, үйлдвэрлэлийн осол, гамшгаас урьдчилан сэргийлэх, осол гэмтлийн тоо, гамшгийн эрсдэл, хохирлыг бууруулах зорилгоор "Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө"-г батлуулан 2017 оны 01 дүгээр сарын 16-24-ны өдрүүдэд Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Сүмбэр сумын Засаг даргын тамгын газартай хамтран Сүмбэр сумын 1 дүгээр багийн 85 иргэн, Говьсүмбэр аймагт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, түгээх, худалдан борлуулах үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд, Улаанбаатар ТЗ-ын Замын 3 дугаар анги, БЗӨБ-ийн ЦТС ТӨХК-ийн Говьсүмбэр салбаруудын ажилтан албан хаагч нарт сургалт зохион байгууллаа. Сургалтаар Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай, Нийгмийн даатгалын тухай хууль болон холбогдох дүрэм журам, байгууллагын ил тод байдал, шилэн хяналтын цахим системийг сурталчлан, гарын авлага тараан ажиллаа.