2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 1, Мэргэжлийн хяналтын хэлтсээс 5, “Ганган буга”ХХК, “ТУДА” ХХК, “Гүн тэрэм” ХХК зэрэг мал эмнэлэг үржлийн нэгжүүдээс 5 нийт 11 ажилтан, албан хаагч хамтран дүүргийн 1-16 дугаар хороодын хэсгийн ахлагч нар нийт 176 хүнд “ Гоц халдварт Хонь, ямааны цэцэг, халдварт Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай” танхимийн сургалт,  дадлагыг дүүргийн “Соёлын төв”-д зохион байгууллаа. Сургалтаар:                

  1. Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, түүнд шаардагдах халдвар хамгаалалын хувцас, ариутгалын бодис, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хэрэглэх, ашиглах талаар.
  2. Хариуцсан хороодын мал, амьтанд эрүүл мэндийн үзлэг, тандалт хийх, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, малын хашаа байранд хийгдэж байгаа ариутгал, халдваргүйжүүлэлт, мал бүхий иргэдэд зөвлөмж өгч,  сэрэмжлүүлэг тараав.
  3. Хороод хариуцсан хэсгийн ахлагч нар өөрийн хорооны нутаг дэвсгэрт байгаа гэрийн тэжээвэр нохой, мал бүхий аж ахуйн нэгж, иргэдийн мал, амьтны нарийвчилсан судалгааг гаргах.
  4. Дүүргийн хэмжээнд гар дээрх болон ил задгай худалдаалалтанд тавих хяналтын талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн.
  5. Золбин нохойг устгах арга хэмжээ авч, гэрийн тэжээвэр, хоточ нохойг өдөрт уяж хэвших, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах талаар.
  6. Галзуугийн сэжигтэй болон галзуугаар үхсэн малын арьс шир өвчих, мах эвдэх, түүхий эд, хүүрэнд хүрэхийг хориглох талаар.
  7. Тодорхойгүй шалтгаан нөхцөл, зүй бусаар мал амьтан хорогдсон тохиолдолд малын эмч, болон мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэх талаар зөвлөгөө өгч мэдээлэл хийж ажиллаа.