Монгол улсын засгын газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 214 дүгээр тогтоол, Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/01 тоот тушаалийн дагуу "Гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэх" болсонтой холбогдуулан “Гэр хорооллын айл өрх иргэд олон нийтийн хэрэглээний цахилгаан халаалтын төхөөрөмж ашиглах”, "Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангуулах", “Ундны усны зүй зохистой хэрэглээ, усны хомсдол” сэдвээр танхимын сургалтыг зохион байгуулж тус сургалтанд  6 дугаар хорооны 18 ажилтан, 22 иргэнийг хамрууллаа.

 Тус сургалтыг зохион байгуулахад Онцгой байдлын хэлтсээс 7 албан хаагч,  Албан-Бус насан туршийн боловсролын төвөөс 2 багш нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан.

Тухайн хорооны амьжиргааны түвшин доогуур, гал түймэр гарч болзошгүй 128 өрхийн 264 иргэнд Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, ахуйн хүрээнд цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх, гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх талаар зөвлөгөө өгч сэрэмжлүүлэх материал тараан ажиллалаа.

Мөн хорооны байр, хүнсний дэлгүүр, худаг зэрэг газруудад сэрэмжлүүлэх материал 200 ширхгийг иргэдэд тараан ажилласан байна.