Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн А/309 тоот тушаалын дагуу албаны хэмжээнд 2017 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр сургуулийн жилийн нээлтийг эхлүүллээ. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2017 оны хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээнд Гал унтраах, аврах 18 дугаар ангид зохион байгуулахад Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, онцгой байдлын дэд хурандаа Н.Нямхорлоо, Баянгол дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа А.Батмөнх, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч хошууч Ц.Гантулга, Гал түймрийн улсын хяналтын байцаагч хошууч Б.Идэрмөнх, Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн захирагч Д.Мөнхням нар тус тус оролцож Онцгой байдлын алба 2017 онд дэвшүүлсэн зорилтын талаар мэдээ мэдээллийг олгож нийт бие бүрэлдэхүүнд сурлагын амжилт хүслээ. Мөн өргөсөн тангаргаа давтах үйл ажиллагааг хэлтэс, анги байгууллагын хэмжээнд зохион байгууллаа.